Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн VII хуралдаанаар Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай, “Өвлийн спортыг хөгжүүлэх”, “Малын эрүүл мэнд”, “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрүүдийн 2021 оны хэрэгжилт, Олон улсын болон дотоодын санхүүжилтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн тайлан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын зээлийн хэрэгжилтийн тухай хэлэлцлээ.
“Өвлийн спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2021 онд баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд мөсөн гулгуурын талбай, цанын замын траст байгуулснаар өвлийн спортоор 4000 гаруй иргэн хичээллэж эхэлсэн гэдэг судалгаа гарчээ. Мөн өвлийн спортын уулын цана, сноуборд, мөсний сур харваан төрлөөр иргэд хичээллэж эхэлснээр хоккей, биатлон, гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, сноуборд, мөсний шагай, мөсний сур харваа зэрэг найман төрлөөр 380 тамирчин тогтмол хичээллэдэг болсон аж. Өвлийн спортын цана, тэшүүрийн материаллаг баазыг сайжруулах, тэмцээн уралдаанд оролцоход спорт холбоо, клубүүдэд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэн ажилласнаар тив, улс, бүсийн аварга шалгаруулах 10 тэмцээнд 162 тамирчин оролцож 151 медаль хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлжээ. Зөвлөлийн гишүүд өвлийн спортын мэргэжлийн холбоодыг идэвхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, материаллаг нөөц боломжоо нэмэгдүүлэх судалгааг гаргахыг үүрэг болголоо.
Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын шилэн дансны хуулийг хэрэгжүүлж буй байдалд дотоод аудит хийдэг. Энэ он эхний хагас жилийн байдлаар Шилэн дансны хуулийн хэрэгжилт 95,2%-ийн биелэлттэй өнгөрсөн оноос 2.2 хувиар өссөн байгаа юм. Мөн тус байгууллага 2020 оноос ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, харилцагч байгууллагуудаас “сэтгэл ханамжийн судалгаа” авч, судалгааны үр дүнд үндэслэн 2021 онд сургалт-уулзалтын өрөөг албан хаагчдынхаа хандив, байгууллагын нөөц боломжид тулгуурлан засварлажээ. 2022 онд 33 мэдээлэл оруулагч нар ажлын байранд ганцаарчилсан зөвлөгөө авчээ. Зөвлөлийн гишүүдээс дотоод аудитын тайлангийн хурлыг үр дүнтэй зохион байгуулах, хууль сурталчлах, мэдээ мэдээллээ олон нийтэд түгээх ажилд санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
“Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн хүрээнд “Гарааны бизнес 2021” төслийг зохион байгуулж аялал жуулчлал, маркетинг, брэндинг, мал аж ахуйн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн худалдаа, хүргэлт зэрэг 38 төсөлд тус бүр 5 сая, нийт 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн “Бүрэн өндөр энержи” ХХК-д ахуйн гаралтай хуванцрын хог хаягдал дахин боловсруулах, хот тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлөөр 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, “Бидэрт манхан” ХХК-д ахуйн гаралтай хуванцрын хог хаягдал дахин боловсруулсан барилгын хэв, тулаас, бэхэлгээний материал үйлдвэрлэх нөхцөлөөр 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ.
Зөвлөлийн гишүүдээс “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ-т Орхон аймагт хөгжүүлэх боломжтой орон нутгийн онцлогийг харуулж, чадавхад тулгуурласан хүнсний үйлдвэрүүдийн судалгааг гаргаж, судалгааны ажилд анхаарч, ажиллахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat