Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцлээ. Хөтөлбөрийн хүрээнд 11 арга хэмжээг төлөвлөж жилийн эцсийн дундаж биелэлт 91.2%-тай байна.
Өнгөрсөн онд “Жендэрт суурилсан хүний эрхийг хүндэтгэе” 5 сарын аян, “Эмэгтэйчүүдийн эрх, хөгжилд–Эрдэнэтийн эмэгтэйчүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал,
· “Эмэгтэйчүүдийн эрх, хөгжил–өнөөгийн байдал”
· "Эрчүүд нийгмийн хөгжилд",
· "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо",
· “Бүх хайраа гэр бүлдээ”
· “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийн нээлт чадавхжуулах сургалт, уулзалт, зөвлөгөөн зэрэг 5 төрлийн 10 удаагийн арга хэмжээнд 2258 хүнийг хамруулжээ.
Мөн Орхон аймгийн 52 мянган эрэгтэйчүүдийн 17 хувийг сургалт, сурталчилгаа, төрөл бүрийн арга хэмжээнд хамруулсан байгаа нь онцлох үзүлэлт юм. 2021 онд БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн кабинетаар 2583 эрэгтэй үйлчлүүлсэн бол 2022 онд 5364 хүн хамрагдсан нь 2.1 дахин өссөн үзүүлэлт юм. Тус кабинет эрэгтэйчүүдийн бөөр шээсний замын болон нөхөн үржихүйн эрхтний эмгэгийн оношилгоо, эмчилгээ болон эрэгтэйчүүдийн хэрэгцээнд тохирсон ээлтэй эрүүл мэндийн 10 төрлийн багцаар тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс хүрсэн үр дүнг ахиулах, хэрэгжүүлэх арга хэмжээний чанарт анхаарах зэрэг саналуудыг илэрхийллээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat