Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар Нутгийн удирдлагын ордны их танхимыг Монгол улсын Ерөнхий сайдаар хоёронтоо сонгогдон ажилласан Агданбуугийн Амарын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
Агданбуугийн Амар нь 1886 оны хавар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, Булган аймгийн Бугат сумын нутаг буюу одоогийн Орхон аймаг, Эрдэнэт хотын нутагт төрж, өссөн юм. Тэрээр 1923-1924 онд Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэл, сайд, 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгч, 1928-1930 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж хөрш орнуудтай найрсаг харилцаатай байх, улс орноо батлах хамгаалах хүчийг зузаатгах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байсан ч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн юм. Түүнийг 1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгаж байжээ.
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2013 онд Эрдэнэт хотын төв Найрамдал талбайг Агданбуугийн Амарын талбай болгон өөрчилж, мөн онд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиргааны байрны урд байрлаж байсан хүрэл хөшөөг Нутгийн удирдлагын ордны өмнө шилжүүлэн залж байсан бол ийнхүү 2023 онд Нутгийн удирдлагын ордны их танхимыг Ерөнхий сайд Агданбуугийн Амарын нэрэмжит болголоо.
Мөн тус хуралдаанд төлөөлөгч Пүрэвжавын Пүрэвлхагвын гаргасан саналын дагуу бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгуулах асуудлыг дэмжиж Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлуулах тогтоолыг гарган хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Орхон аймгийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 38109 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 31409 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 6700 орчим буюу 17% нь уг үйлчилгээнээс хасагдсан байгаа тул, Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүүхэд бүрийг тэгш хамруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт уламжлахаар боллоо.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat