Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооноос санаачлан Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороотой хамтран Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах, чиглэлээр хийгдэж буй ажил, холбогдох хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, газар дээр нь очиж ажиллан, тулгамдаж буй хүндрэл болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл авч, нээлттэй уулзалт зохион байгууллаа.
Орхон аймгийн ИТХ 2019 онд Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ханган ажиллаж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, дарах чиглэлээр чийгшүүлэх, урвалжаар барьцалдуулах, синтетик материалаар хучих зэрэг олон төрлийн туршилт, технологийн аргыг нэвтрүүлэн туршиж байгаа ч үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр учраас бүрэн дарах боломж хомс байгааг холбогдох албаныхан уулзалтын үеэр дурдаж байлаа. Мөн Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 2019-2022 онд хийгдсэн ажлын санхүүжилт тогтмол өсөж байгааг танилцуулж, тусдаа таван хүнтэй хэсэг байгуулан ажиллаж байгааг онцоллоо.
Цаашид хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, хаягдлын аж ахуйг шинэ байршилд байгуулж, одоогийн хаягдлын аж ахуйг хөрсөөр дарах, зүлэгжүүлэх ажил хийгдэхээр төлөвлөгдсөн аж.
Орон нутгийн зүгээс Хаягдлын аж ахуйг шинэ байршилд буюу суурьшлын бүс үүсээгүй газар нутагт дахин байгуулах, цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллана гэдгээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat