Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын ажлын хэсэгт Сангийн яамны сайд Б.Жавхлан, УУХҮЯ-ны сайд Г.Ёндон, ЭМЯ-ны сайд С.Энхболд, ЗГХЭГ-ын У.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс багтжээ.

Ерөнхий сайдад Орхон аймагт коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон, 2021-2024 онд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөр, 1000 айлын орон сууцны төслийн талаар танилцууллаа.

Орхон аймгийг орон сууцжуулах төслийн хүрээнд дэд бүтэц болон шаардлагатай бусад асуудалд ирэх жилийн төсвөөс эхлүүлэн 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас үзүүлэхээр боллоо.
Мөн “Цар тахалтай холбоотой үүссэн шаардлагатай санхүүжилт, гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай холбоотой санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхэд төсөвт дэмжлэг үзүүлж, бодлогоор дэмжих боломжтойгоо илэрхийллээ.

Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт гардуулан өглөө.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2024 он хүртэл 22 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл багтаж байна. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлсэн байна. Тус зэсийн баяжмалын үйлдвэрт тасралтгүй ажиллах SKS технологийг ашиглаж, жилдээ 125,5 мянган тонн катодын зэс, 72 кг цэвэр алт, 38 мянган кг цэвэр мөнгө болон элемэнтийн хүхэр, хүхрийн хүчлийг үйлдвэрлэх юм.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat