Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2021.05.07
836

Уртын гол багт 260 айлын таван блок орон сууц барина

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт 2021 онд хийгдэх авто зам, инженерийн шугам, сүлжээ, үерийн далан, сувгийн бүтээн байгуулалт, түрээсийн орон сууцны барилгын ажлыг талаарх мэдээлэл хүргэх цахим хэлэлцүүлгийг Орхон аймгийн ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгч Д.Ганболд хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хотын захирагчийн алба, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн төлөөлөл оролцож иргэдийн асуултанд хариулж, мэдээлэл өглөө.

Уртын гол багийн иргэд камержуулалт, гэрэлтүүлэг, автобусны буудал, нийтийн тээвэр, ус хангамж,  инженерийн шугам сүлжээ, шинээр баригдах орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажлын талаар тодруулж, засвар үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байгаагаа илэрхийллээ. 2021 онд Орхон аймгийн хэмжээнд 14 багт 130 камер шинээр суурьлуулах бөгөөд уртын гол багийн гурван байрлалд найман ширхэг камер шинээр суурьлуулна. Мөн тус багийн айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоход дулаан дамжуулах төв барих, инженерийн шугам сүлжээ татахх зураг төсвийн тооцооллыг хийх шаардлагатай байгаа ажээ. Ирэх оны төсөвт зураг төсвийн тооцоолол хийх хөрөнгийг тусгах бөгөөд үе шаттайгаар айл өрхийг төвийн дулаанд холбох юм.

 Гэр хорооллын алслагдсан багийн иргэдийг орон сууцжуулах ажил Уртын гол багаас эхлэж байгаа бөгөөд тус багт 260 айлын таван блок орон сууц баригдах ажээ. Үүнтэй холбоотойгоор дулаан дамжуулах төв баригдах бөгөөд тухайн хэсгийн айл өрх инженерийн шугам сүлжээнд хамрагдах боломжтой болно.  Мөн тухайн хэсгийн ойр орчмын айл өрхүүд газраа чөлөөлөн хүсэлт гаргавал орон сууц барих боломжтой гэдгийг уулзалтын үеэр холбогдох албаныхан мэдэгдэж байна.


Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 861526, Өмнөх жил 604485, Энэ жил 147996, Энэ сар 43986, Энэ долоо хоног 8946, Өнөөдөр 1377