Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв.
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэнэ
25 жилийн ойг Орхон аймагт зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг танилцууллаа. Төлөвлөгөөнд түүхчилсэн товхимол бэлтгэж хэвлүүлэх, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хяналтын программыг хийлгэж, мэдээллийнсан бүрдүүлэх, үе үеийн ИТХ-ын дарга нарын уулзалт ярилцлага зохион байгуулах, “Мини парламент” хуралдуулах зэрэг олон сонирхолтой ажил төлөвлөсөн байна. Уг асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн төлөвлөгөөнд заасан хүндэтгэлийн хурлыг зөвлөгөөн болгон өөрчлөх, бөхийн барилдааны оронд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах санал оруулснаар тогтоол гаргахаар болсон байна.
2013.03.26-ны өдрийн 39 тоот тогтоолыг хүчингүй болгов
Шинээр батлагдан гарсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу аймаг дүүргийн Засаг дарга нь орон нутгийн ИТХ-тай зөвшилцөн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулна гэсэн заалт, ХНХЯ-ны сайд, ХЗДХЯ-ны сайдын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн А/51 / А/69 тоот тушаалын дагуу Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулах зэрэг шаардлагуудыг харгалзан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013.03.26-ны өдрийн 39 тоот "Аймгийн Хүүхдийн хууль зүйн хороо байгуулах тухай" тогтоолыг хүчингүй болголоо.
Зөвлөл байгуулагдлаа
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг тус тус баталлаа.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Дарга: П.Пүрэвлхагва - Аймгийн ИТХ-ын дарга
Гишүүд: Д.Батбаяр – Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга
Б.Оюунбаяр – Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга
Б.Ганзориг- Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Б.Баасансүрэн- Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга
Г.Баттогтох- Жаргалант сумын ИТХ-ын дарга
А.Наранболд- ГБХЗХГ-ын дарга
Р.Болдбаатар- Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа
В.Энхбаяр- Тагнуулын газрын ажилтан
Нарийн бичгийн дарга: П.Энхцэцэг- Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан
Зөвлөл нь үйл ажиллагаагаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, жил бүрийн I улиралд тайлан гаргаж байх юм байна.
Сарын аяны төлөвлөгөөг баталлаа
Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил сар бүрийн аяны ээлжит 7-р сарын аяныг “Түүх соёлоо дээдэлж, түвшин сайхан наадацгаая” сэдвээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалай танилцууллаа.
Сарын аян 7 дугаар сарын 03-31 өдрүүдэд явагдаж 10 төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулсныг Тэргүүлэгчид хэлэлцэж, зарим ажлуудыг тодруулах, нэршил өөрчлөх саналуудыг оруулж тогтоол баталлаа.
Алтангадас одонгоор 2 иргэн тодорхойлогдов
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан шилдэг тэргүүний ажилчдыг шагнуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг Төрийн захиргаа удирдлагын хэлстийн дарга Ш.Ганболд танилцууллаа. Аймгийн 11 байгууллагаас тодорхойлолт нь ирсэн 40 иргэдээс 2 иргэн Алтангадас одон, 38 иргэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоол гаргалаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat