Аймгийн ИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдаанаар Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, Л.Чимэдмаа, Г.Ганхаш, С.Амаржаргал нарыг гурван жилийн хугацаатайгаар иргэний зөвлөлийн гишүүдээр томиллоо.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүн Ч.Дагвадорж зуурдаар таалал төгсөж, Т.Батзоригт, Н.Ганболд нарын томилогдсон хугацаа 2024 оны долоодугаар дугаар сараар дуусгавар болсон тул аймгийн ИТХ-ын даргын захирамжаар иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгээс Баян-Өндөр, Жаргалант сумдын багуудын ажлын алба болон аймгийн ИТХ-ын цахим сайтаар зохих шаардлагыг хангасан 9 иргэний мэдээллийг байрлуулан 2024 оны зургаадугаар сарын 26-аас долоодугаар сарын 26-ны өдөр хүртэл нээлтэй санал асуулга явуулсан байна. Санал асуулгын дүнгээр хамгийн өндөр санал авсан Л.Чимэдмаа, Г.Ганхаш, С.Амаржаргал нарыг гурван жилийн хугацаатайгаар ийнхүү иргэний зөвлөлийн гишүүдээр томиллоо.
Мөн тус хурлаар төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэн ажилладаг үндэсний хүмүүнлэгийн байгууллагын салбар Орхон аймгийн Улаан загалмайн хороонд үйл ажиллагаа явуулж буй байрыг тус хорооны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус байрыг зориулалт бусаар ашиглах, бусдад худалдан борлуулах, шилжүүлэх зэргийг хориглож, улаан загалмайн хорооны өмчлөлд шилжүүллээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat