Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2017.05.04
2002

Аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний зөвлөл" -ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүний танилцуулга

Орхон аймгийн ИТХ –ын дэргэдэх иргэний зөвлөлийн мэдээлэл


   Монгол улсын цагдаагийн албаны хууль 2017 онд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Иргэний зөвлөлийн үйл ажиллаагаг цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зааж өгсөнтэй холбоотой үйл ажиллагааг шинэчлэн ажиллаж эхлээд байна.
   Үүсгэн байгуулагдаад хуулийн дагуу 3 дахь жилдээ үйл  ажиллагаагаа явуулж байна. Хуульд зааснаар 2017 оны 3 дугаар сард сонгон шалгаруулалт явуулж Х.Бат-Эрдэнэ Мөнхжаргал Б.Цэцгээ нарын иргэдээр бүрэлдэхүүнээ шинэчлээд байна.
Иргэний зөвлөл нь цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар
62.1. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.
62.3. Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.
62.4. Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 62.3-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно.
62.5. Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.
62.6. Иргэний зөвлөл дараахь эрхтэй:
 62.6.1. цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, санал өгөх;
  62.6.2. цагдаагийн алба хаагчийн сургалт болон гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
  62.6.3. цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
  62.6.4. цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
  62.6.5. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах;
  62.6.6. цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулан өөрийн нутаг дэвсгэр дэх иргэд, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах.
62.7. Иргэний зөвлөлд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
  62.7.1. цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэх, мөрдөн
байцаах ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;
  62.7.2. улс төрийн үйл ажиллагаа явуулах.
62.8. Иргэний зөвлөл чиг үүрэгтээ хамаарах асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмж хүргүүлнэ.
62.9. Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхийн саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.
62.11. Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" зэрэг заалтуудыг дагаж ажиллаж байна.
   Иргэн, Аж ахуй нэгж байгууллагаас цагдаагийн байгууллага ажилтан албан хаагчтай санал гомдол мэдээллийг Орхон аймаг дахь цагдаагийн газрын үүдэнд байгаа саналын хайрцагаар авхаас гадна зөвлөлийн дарга Г.Эрдэнэбилэг 99357547, зөвлөлийн гишүүн Х.Бат-Эрдэнэ 99263646 зөвлөлийн гишүүн Мөнхжаргал 99362092 зөвлөлийн гишүүн Б.Цэцгээ 95011133 зөвлөлийн гишүүн Н.Даринчулуун 94940014 тоот утасаар хүлээн авч ажиллаж байна.

Иргэний зөвлөл

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 91944, Энэ жил 91944, Энэ сар 9095, Энэ долоо хоног 2763, Өнөөдөр 485