Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Салбар Комисс

     Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 1991 оны 4 дүгээр тогтоолоор байгуулагдаж 1930, 1940-1950-иад оны эхэн үед Улс төрийн хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж цагаатгуулах ажлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын удирдлагын дор аймаг, орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулж байна. 1991 оноос хойш тус салбар комиссын даргаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, орлогч дарга, Тэргүүлэгчдийн дарга нар ажиллаж комиссын өмнө тавигдсан зорилтыг тухай бүр амжилттай биелүүлж ирсэн юм.
    2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Орхон аймгийн ИТХ-ын даргын захирамжаар  ЦАУЗБСК-ын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, ЦАУЗБСК-ийн даргаар аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, гишүүд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Золоо, Архивын тасгийн дарга Л.Түмэннаст, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн хууль зүйн системчлэл хариуцсан ажилтан   Улсын бүртгэлийн газрын Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ө.Ганзориг, Тагнуулын газрын ажилтан Д.Батсайхан, комисс хариуцсан ажилтнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлүүд хариуцсан мэргэжилтэн Б.Цэнгүүнжаргал нар ажиллаж байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 101009, Энэ жил 101009, Энэ сар 5182, Энэ долоо хоног 859, Өнөөдөр 62