Мэдээ, мэдээлэл


Image

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасаг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр “Siemens” брендийн “Компьютер томографи”-ийн аппараттай боллоо. Ингэснээр 13А,Б маягтаар Улаанбаатар хот болон ижил төстэй орон нутгийн эмнэлгийг зорих иргэдийн тоо буурна. Тус аппарат тархины гэмтэл, цус харвалт, хэвлий, цээжний бүх төрлийн оношилгоо, шинжилгээг хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Мөн энэ онд орон нутгийн төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн дүрс оношилгооны тасагт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэх бөгөөд ингэснээр тус тасаг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэгдэж, иргэдэд хүргэх тусламж үйлчилгээг чанаржуулж байна.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх