Мэдээ, мэдээлэл


Image

Монгол, Беларусь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Орхон-Азза” ТӨХК урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр халуун асфальтаар хучих, цас цэвэрлэгээ, усалгааны 2 автомашинтай боллоо. Тус автомашин нь хөрөөдөх, цэвэрлэх, хучих, индүүдэх зэрэг үйлдлийг нэг дор хийх бөгөөд цаг хүгацаа, хүн хүч, түүхий эд хэмнэх боломжтой болж байна. Уг автомашины зам нөхөх технологийг орон нутгаас анх удаа Орхон аймагт ашиглаж байгаа бөгөөд өмнө гурван цаг хийдэг байсан нөхөөсийг 30 минутанд хийх боломжтой болсон байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд өвөл цас цэвэрлэх, зун усалгаа хийх МАЗ 59052 маркийн автомашиныг хүлээлгэн өгчээ

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх