Мэдээ, мэдээлэл


Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын ажлын хэсэгт Сангийн яамны сайд Б.Жавхлан, УУХҮЯ-ны сайд Г.Ёндон, ЭМЯ-ны сайд С.Энхболд,  ЗГХЭГ-ын У.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс багтжээ.

Ерөнхий сайдад Орхон аймагт коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон, 2021-2024 онд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөр, 1000 айлын орон сууцны төслийн талаар танилцууллаа.

Орхон аймгийг орон сууцжуулах төслийн хүрээнд дэд бүтэц болон шаардлагатай бусад асуудалд ирэх жилийн төсвөөс эхлүүлэн 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас үзүүлэхээр боллоо.

Мөн “Цар тахалтай холбоотой үүссэн шаардлагатай санхүүжилт,  гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай холбоотой  санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхэд төсөвт дэмжлэг үзүүлж, бодлогоор дэмжих боломжтойгоо илэрхийллээ.

Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-т ажиллаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт гардуулан өглөө.

  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2024 он хүртэл 22 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл багтаж байна. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлсэн байна. Тус зэсийн баяжмалын үйлдвэрт тасралтгүй ажиллах SKS технологийг ашиглаж, жилдээ 125,5 мянган тонн катодын зэс, 72 кг цэвэр алт, 38 мянган кг цэвэр мөнгө болон элемэнтийн хүхэр, хүхрийн хүчлийг үйлдвэрлэх юм.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх