Тендер


Image

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо:2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хүрэнбулаг багийн ТП-274 дэд станцаас ТП-275 дэд станц хүртэлх 6кВ-ын кабель шинээр татах материал худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ОР-86/2021

 

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүрэнбулаг багийн ТП-274 дэд станцаас ТП-275 дэд станц хүртэлх 6кВ-ын кабель шинээр татах материал худалдан авах ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.

            Энэхүү тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах бөгөөд тус системд урилга дээрх огноогоор нийтлэгдсэн болно.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн
үнийн дүнгээс багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд хийж гүйцэтгэсэн бараа нийлүүлэлтийн өртөг нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байх.

            Тендерт оролцогч нь санал болгож бу үнийн дүнгийн 1 хувь дүнтэй цахим тендерийн баталгааг ирүүлнэ.

            Тендерийг 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минутаас  өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06-р сарын 07-ны 09 цаг 00 минутад цахимаар Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, ОНӨГ-ын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.

      Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

      Дотоодын давуу эрх тооцохгүй.

      Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Орхон аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө 

Утас:70358570

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх