Мэдээ, мэдээлэл


Image

АИТХ-ын Төлөөлөгч Д.Ууганбаяр санаачлан АИТХ-ын иргэний танхимаас  Дэнж, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт хийгдсэн усан сангийн ажлын талаар мэдээлэл солилцон, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхэд шаардлагатай дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх хэлэлцүүлгийг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК, усан сангийн ажлын зохиогч “М эйч И” ХХК, гүйцэтгэгч “Богатырь” ХХК, “Зарбаш” ХХК болон иргэд оролцож үүсээд байгаа нөхцөл байдал, гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

 Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах” ажлыг “Богатырь” ХХК 2016.07.25-2016.09.20-ныг хүртэл гүйцэтгэсэн. Уг ажлыг ашиглагч байгууллагаас тавьсан шаардлагын дагуу зураг төсвөөс зөрүүтэй хийсэн, зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн Эм Эйч И”, ашиглагч байгууллага болох “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ын санал зөрсөн, зургийн ажлыг хийсэн байгууллага мэргэжлийн дүгнэлт гаргаагүй, усан сангийн насосны барилгыг барьж дууссаны дараа халаалтыг залгаагүйгээс  барилгын хэвийн ашиглалт алдагдсан зэрэг олон шалтгааны улмаас одоог хүртэл ашиглалтанд ороогүй, улсын комисс хүлээн аваагүй байгаа ажээ. Уг усан сангийн өргөтгөлд насос нэмж суурилуулах ажил дууссанаар Дэнж багт байрлах 1000 резервир ашиглалтад орж улмаар  Дэнж багийн 4, 10 дугаар гудамж болон Эрдэнэ багийн ус түгээх байрууд ажиллах  боломжтой болох юм.

Хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлаар гүйцэтгэгч байгууллагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд шийдэлд хүрэх, гарц гаргалгаа олоход тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай гэж үзлээ.  Тиймээс төрийн байгууллагаас тодорхой шийдэл гаргаж ирэх долоо хоногт бүх байгууллагын төлөөлөл дахин хуралдаж асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх