Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2025.02.04
188

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хөтөлбөрүүдийн биелэлтийг хэлэлцлээ

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр, Багийн хөгжлийн дэмжих хөтөлбөр, Жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар 2024 онд хэрэгжүүлсэн ажлын биелэлт, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн 2022-2027 оны төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцлээ. Хуралд Зөвлөлийн гишүүн Д.Мөнхбат, Б.Мөнхдалай, А.Бумансор,  С.Юмэнхүү, Э.Ариун-Эрдэнэ, Ч.Болор-Эрдэнэ нар оролцлоо.

Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн биелэлт 96.3 хувьтай байна

Орхон аймгийн хэмжээнд 5000 гаруй төрийн албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг бөгөөд 2024 онд төрийн албан хаагчийн ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг ханган, тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх, тасралтгүй сургаж, хөгжүүлэх зорилтын хүрээнд 28 арга хэмжээг хэрэгжүүлж, 186 төрийн  албан хаагчид урамшуулал, дэмжлэг олгож, сургалтад хамруулжээ. Тодруулбал, нэг төрийн байгууллагад 22-33 жил тасралтгүй ажилласан 16 албан хаагчид орон сууцны дэмжлэг олгосон байна. Үүнд хүүхэд, залуучуудын театрын жүжигчин, БОЭТ-ийн үйлчлэгч, Хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч, гаалийн газрын үйлчлэгч зэрэг албан хаагчид хамрагджээ.  Мөн аймаг, орон нутгийг хөгжүүлэх, салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой эрдэм шинжилгээний бүтээл туурвисан  гурван албан хаагчид урамшуулал олгож, хөтөлбөрийн биелэлт 96.3 хувьтай байна. 

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2024 оны биелэлтийг хэлэлцлээ

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт, 16 арга хэмжээг хэрэгжүүлж, 2024 оны хөтөлбөрийн биелэлт 96.2 хувьтай байна. Тус хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран цахим, танхимын 30 гаруй удаагийн сургалтад давхардсан тоогоор багийн 360 албан хаагчийг хамруулжээ. Мөн 29 багт байгуулсан “Иргэний цахим булан”-гаар 2024 онд 7150 иргэн үйлчлүүлж E-Mongolia, E-gazar, E-halamj гэх мэт нэгдсэн системүүдээс лавлагаа мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ илэрхийлсэн байна. Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг жилд 1-2 удаа хуралдуулж багийн Засаг дарга нарын тайлан болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тухайн багт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын тайланг тавьж, цаашид хийгдэх ажлын санал, ажлын төлөвлөгөөг батлуулж байгаа аж. 

Багийн албан хаагчидтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон хөдөлмөрийн гэрээг дүгнэхдээ тухайн албан хаагчийн иргэдэд үзүүлсэн үйлчилгээний хүртээмж, чанар, ёс зүй, сахилга хариуцлагыг дүгнэж, ажлын үр дүнгээр орон нутгийн шагналаар дөрвөн жилийн хугацаанд 70 гаруй албан хаагчийг шагнаж, ажлын сахилга бат, харилцааны зөрчил дутагдал, ёс зүйн алдаа гаргахгүй ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгчээ. Баян-Өндөр сумын багийн 6 албан хаагч ажлын хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил гаргасан тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. 

Зөвлөлийн гишүүд гүйцэтгэл хангалтгүй арга хэмжээний биелэлтийг хангахад анхаарах, Багийн иргэдийн нийтийн хурлыг тогтмолжуулж, аймаг, сумын Төлөөлөгчдийг иргэдэд ажлаа тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг сонсох боломжоор хангах талаар саналаа илэрхийллээ. 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 155864, Өмнөх жил 109045, Энэ жил 46819, Энэ сар 10767, Энэ долоо хоног 5865, Өнөөдөр 4870