Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2024.12.02
117

Газрын харилцааны чиглэлээр баримтлах үйл ажиллагааны чиглэлийг баталлаа

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 1 дүгээр хуралдаанаар газрын харилцааны талаар 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлтийг сонсож, 2025 онд баримтлах чиглэлийг баталлаа. 

2025 оны төлөвлөгөөнд газрын удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх; Эрдэнэт хотыг 2045 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж хэрэгжүүлэх; Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байгаа авто гарашийн газрыг чөлөөлөн нийтийн эдэлбэр газар болгон дахин төлөвлөх байршлыг тогтоох; улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнүүдэд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажил хийгдэхээр тусжээ. Мөн шинээр баригдаж  буй  барилга, инженерийн шугам сүлжээний 34 ажилд барилга угсралтын чанарыг сайжруулахаар төлөвлөгөөт хяналт хийх зэрэг газар зохион байгуулалтын чиглэлээр 10, Барилга хот байгуулалтын чиглэлээр 5, хяналт шалгалтын чиглэлээр 3 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг баталлаа.  

2025 онд газрын Уурхайчин, Баянцагаан, Оюут багт Зочид буудлын цогцолбор, Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 4 байршилд иргэн, аж ахуйн нэгжид шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахаар дуудлага худалдаа зохион байгуулна. 

Уртбулаг, Уурхайчин, Говил, Оюут, Яргуйт, Цагаанчулуут багт эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, урлаг соёл, цахилгааны эрчим хүч, цэвэр, бохир, дулааны шугамын хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар 12 байршилд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар мөн хэмжээг баталсан юм.   

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 118382, Өмнөх жил 109045, Энэ жил 9337, Энэ сар 9337, Энэ долоо хоног 2344, Өнөөдөр 415