Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2025.02.12
378

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Орон нутгаас зорьж ирсэн зочдыг НИТХ-ын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар угтав. Зочин Төлөөлөгчид нийслэлийн ИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа хэрхэн, ямар байдлаар явагддаг, Нийслэл Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Тэргүүлэгчид төдийгүй, нийслэлийн ИТХ хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцох, уялдаа холбоог сайжруулах боломжийг судлахаар иржээ. 

Зочдод хандан Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот 2040 бодлогын голлох ажил болох түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцийн олон талт арга хэмжээг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн цаг дор та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Ажлын хэсэг бямба гараг бүр хуралдаж байгааг онцоллоо. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд  Улаанбаатар хот 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгалаа. Тухайлбал, авто замын түгжрэлийг бууруулахын тулд хотод 730 мянган авто машин явах тооцоо судалгаа гарсан. Гэтэл он гарсаар 64 мянган авто машин авто замын хөдөлгөөнд илүү оролцож байгаагаас тэг зогсоход хүрлээ. Тиймээс метро, дүүжин тээвэр, BRT буюу тусгай замын автобус зэргийг барьж байгуулахаар эхний шатны ажлууд эхэлсэн гэлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх голлох төсөл,  арга хэмжээ, бодлогоо танилцуулж, дурсгалын зураг татууллаа.

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, үйлдвэрлэл, хөгжлийн хорооны дарга С.Ганцогт “Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа дээрх асуудал Орхон аймгийн ч асуудал болох ирээдүй тун ойртсон. Газар нутаг хомс, үйлдвэрлэлийн томоохон бүс болсон манай аймагт ч мөн агаар, хөрсний бохирдол, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, орон сууцжуулах оновчтой бодлого хэрэгжүүлэх, дэд бүтцийн асуудал нүүрлэсэн. Биднийг ижил хувь заяа хүлээж байгаа гэсэн үг. Тиймээс сайн шийдэл, оновчтой бодлогоос суралцана, хэрэгтэй гэж үзвэл хуулна” гэлээ. Зочдын тухайд,

  • Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн С.Юмэнхүү
  • Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат
  • Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны дарга С.Ганцогт
  • Нийгмийн хөгжлийн хорооны дарга Б.Мөнхзаяа
  • Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны төлөөлөгч С.Эрхэмбаяр
  • Байгаль орчин, ХАА-н хөгжлийн хорооны дарга О.Мөнх-Од
  • Цахим бодлогын хөгжлийн хорооны дарга Д.Ганболд
  • Ёс зүйн хорооны дарга Б.Мягмарсүрэн
  • Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Тунгалаг
  • Аймгийн ИТХ-ын Хороод, төлөөлөгчийн үйл ажиллагаа, иргэний танхим хариуцсан мэргэжилтэн Б.Дуламрагчаа нар зочилж, аймгийнхаа нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлог, хийж хэрэгжүүлэх ажил, бүтэц зохион байгуулалт зэргээ танилцууллаа.   
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 610033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 274914, Өмнөх жил 109045, Энэ жил 165869, Энэ сар 40769, Энэ долоо хоног 2241, Өнөөдөр 2241