Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанаар төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг БҮРЭН шийдвэрлэх, алдагдсан боломжийн өртгийг бууруулах, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор үнэт цаас буюу бонд гаргах асуудлыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 97 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр аймгийн Засаг дарга төсвийн жил эхлэхээс дөрвөөс доошгүй сарын өмнө Сангийн яаманд үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг, холбогдох материал, тооцооллын хамт хүргүүлэх юм. Сангийн яамнаас холбогдох материалыг бэлтгэн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үнэт цаасыг арилжаалах боломжтой бөгөөд урьдчилсан тооцооллоор 2026 оны хоёрдугаар сард эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Үнэт цаасны арилжаагаар олох хөрөнгийн хэмжээг Засгийн газраас шинээр үүсгэх өрийн дээд хэмжээнд нийцүүлэн тогтоох бөгөөд хөрөнгийн хэмжээ тодорхой болсны дараа санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж батална. Мөн тус хуралдаанаас үнэт цаас гаргах тухай саналыг дэмжсэнтэй холбогдуулан орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэх, үнэт цаас гаргах үйл ажиллагааны явцын мэдээллийг авах, ажлын уялдаа холбоог хангах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь намуудын бүлгээс тэнцүү тооны төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
Эхний ээлжийн хөрөнгө оруулалтаар
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat