Ажлын хороод

Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар Нийгмийн бодлогын хэлтсээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

Image

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс хариуцан 2021-2024 онд хэрэгжүүлэх “Ач санах”, “Анхдагч”, “Эмч”, “Багш”, “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүдээ хайртай”, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-үүдийн талаар хэлэлцэж, санал дүгнэлт өглөө.

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдлаа

Image

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны Ээлжит хуралдаанаар “Малын эрүүл мэнд” хөтөлбөр, Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр, аймгийн ойн сангаас мод шилжүүлэн суулгах журмын төсөл, хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр олгогдож буй зээлийн хэрэгжилтийг хорооны хурлаар хэлэлцлээ

Image

Аймгийн ИТХ-ийн Төсөв санхүүгийн хөгжлийн хороо, Эдийн засаг үйлдвэрлэлийн хорооны өргөтгөсөн Ээлжит хуралдаанаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын зээлийн хэрэгжилтийг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

“Явган зам”, “Хашаандаа хаус” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ

Image

Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны ээлжит хурлаар “Явган зам”, “Хашаандаа хаус” хөтөлбөрийн 2016-2020 оны хэрэгжилт, 2021 онд энэ чиглэлээр хийгдэх ажилтай танилцаж, үнэлэлт, дүгнэлт өглөө.

Зэст, Хүрэнбулаг багийн иргэдийн саналыг авна

Image

Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны ээлжит III хуралдаанаар IV сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, өргөтгөлийн барилга барих боломжтой эсэх талаар хэлэлцэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргуулан аймаг, орон нутгийн удирдлагууд, шийдвэрлэх шатны байгууллагад хүсэлт гаргаж, хүргүүлэхээр болсон.

Эрх зүй, нутгийн удирдлагын хороо хоёр асуудал хэлэлцлээ

Image

Эрх зүй нутгийн удирдлагын хорооны ээлжит хурал болж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн төсөлтэй танилцаж санал, дүгнэлт өглөө. Уг хөтөлбөр нь 2021-2024 онд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд гурван зорилтын хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

“Ухаалаг Эрдэнэт-1” хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

Image

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цахим бодлогын хөгжлийн хороо, “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-тай хамтран Эрдэнэт хотын хэмжээнд 2021-2024 онд хэрэгжүүлэх "Ухаалаг Эрдэнэт-1" хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг АИТХ-ын Төлөөлөгч, иргэдийн дунд нээлттэй зохион байгууллаа.