Мэдээ

Зорилтот бүлгийн иргэдэд дархлаажуулалтын эмийн багцыг хүлээлгэн өглөө

Image

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагайн санаачилгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар нэг сарын үйл ажиллагааны зардлаа зорилтот бүлгийн буюу Коронавирусын халдварт өртөж болзошгүй иргэдэд дархлаажуулах эмийн багц хүлээлгэн өгөхөөр Орхон аймгийн онцгой комисст хандивлалаа.

Төрийн дээд одон, медалиар 25 иргэнийг шагналаа

Image

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021.06.02-ны өдрийн 137 дугаар зарлигаар Батлан хамгаалах, Санхүү, Боловсрол, Эрчим хүч, Үйлдвэр худалдаа үйчилгээний салбарын төлөөлөл нэр бүхий хүмүүсийн шагналыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан гардууллаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нар гардуулан өглөө.

“Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр баталлаа

Image

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангах зорилгоор “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг АИТХ-ын Төлөөлөгчдийн хувийн саналаар баталлаа.

Аймгийн ИТХ-ийн Ээлжит бус II хуралдаанаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын зээлийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

Image

Аймгийн ИТХ-ийн Ээлжит бус II хуралдаанаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын зээлийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд өгөхийг дэмжлээ

Image

Энэ тогтоолын хүрээнд Орхон аймгийн 1217.4 га газарт Үйлдвэр технологийн паркийн ерөнхий төлөвлөлт хийгдсэн бөгөөд Газрын тухай хуулийн дагуу Орхон аймгийн тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг дэмжих эсэхийг АИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 83.9%-ийн саналаар дэмжлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталлаа

Image

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, зам тээврийн ослын шалтгаан, сөрөг үр дагаварыг бууруулах зорилгоор Орхон аймгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 85.2%-ийн саналаар баталлаа.

Хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг баталлаа

Image

Орхон аймаг, Эрдэнэт хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг 37, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг 36 нэр төрлийн ажил хийгдэхээр өнөөдөр АИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар баталлаа.