Иргэний танхим


Image

 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материалыг 2023.03.13-2023.03.28-ны өдөр хүртэл Нутгийн удирдлагын ордны 318 тоот өрөөнд хүлээн авна.

Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэн нь

Сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй

Ял шийтгэлгүй

Ашиг сонирхлын зөрчилгүй

Орхон аймагт сүүлийн 5 жил оршин сууж байгаа

Оршин суух бүртгэлтэй иргэн байх шаардлагатай юм.

Бүрдүүлэх материал

1. Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/

2. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас

3. Ял шийтгэгдсэн эсэх талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

4. Оршин суугаа газрын тодорхойлолт

5. Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг материалыг ажлын өдрүүдэд 08:00-12:00, 14:00-18:00 цаг хүртэл хүлээн авна. /Тодруулах зүйлсээ 7035-8539 дугаараас лавлах боломжтой/

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх