Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо


Image

Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны ээлжит хурлаар “Явган зам”, “Хашаандаа хаус” хөтөлбөрийн 2016-2020 оны хэрэгжилт, 2021 онд энэ чиглэлээр хийгдэх ажилтай танилцаж, үнэлэлт, дүгнэлт өглөө. Дээрх хөтөлбөрүүд өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжсэн хөгжилд хөтлөх 18 дэд хөтөлбөрийн нэг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийгдэж, арга хэмжээ хэрэгжсэн байна.

      Тодруулбал, “Явган зам” хөтөлбөрийн хүрээнд эвдрэл гэмтэл ихтэй 21 байршилд 7800м2 явган хүний замыг засварлаж, Баян-өндөр, Сархиа ууланд  4.3 км эрүүл мэндийн алхалтын зам тавьж,  авто
замын уулзварыг өргөтгөж, гарц төлөвлөх, авто замын стандартыг мөрдүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бий болгох зэрэг 11 арга хэмжээг хэрэгжүүлсэн бол, Хашаандаа хаус хөтөлбөрийн хүрээнд Шанд, Наран, Уртын гол зэрэг багт “Жишиг гудамж” байгуулах, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, амралт чөлөөт цагийн бүс байгуулах, МОН 23:01 төслийг хүрээнд гэр хорооллыг айл өрхийг инженерийн шугам, сүлжээнд холбох зэрэг 12 арга  хэмжээ хэрэгжсэн байна.  

Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүдээс гэр хорооллыг айл өрх рүү татсан инженерийн шугам сүлжээг сайжруулах, тохилог ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах, тооцооллыг нарийн гаргах, бодлогын түвшинд мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, тооцоо, судалгааг сайжруулан танилцуулах, хэрэгтэй байгааг хэлж байлаа. 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх