Мэдээ, мэдээлэл


Image

       АИТХ-ын даргын баталсан хяналт, шалгалтын ажлын удирдамжийн дагуу АИТХ-ын дарга, тэргүүлэгчид Орхон аймгийн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” ОНӨТҮГ, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ, “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Орхон аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготойгоор 2019 онд байгуулагдсан бөгөөд  иргэд байгууллагаас ирсэн гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламж, гэмт хэрэг, зөрчлийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлага мэдээллийг бүрэн хүлээн авч, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэрлэлтэд хяналт тавих, мэдээ мэдээллийг боловсруулах чиглэлээр 10 хүний бүрэлдэхүүнтэйгэр ажиллаж байна. 



        Цаашид тус байгууллага камер суурьлуулаагүй хэсэгт 24 цагаар хөдөлгөөнт камер ажиллуулах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. АИТХ-ын Тэргүүлэгчдээс тус байгууллагын ажилтнуудыг хувь хүн болоод байгууллагын нууцыг хадгалах, хамгаалах чиглэлд анхаарч, хөдөлмөрийн гэрээнд тусгах, камерын хяналтын системийг сайжруулах үүрэг өглөө.










“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргаа” нь 2019 онд байгуулагдсан бөгөөд найман орон тоотойгоор иргэдийн чөлөөт цагаа эрүүл, аюулгүй, тохилог орчинд зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Тус байгууллага хүрээлэнгийн дотор талбайг камержуулах, захиргааг тохижуулах, ландшап хийлгэх, нийтийн бие засах газрын шугам хоолойд холбох зэрэг ажил хийгдэх шаардлагатай байгаа ажээ.



       АИТХ-ын Тэргүүлэгчдээс Орхон аймгийн аялал жуулчлалын бодлоготой байгууллагын төлөвлөгөөг уялдуулан боловсруулах, иргэдийн сонирхлыг татсан шинэ менежмент хэрэгжүүлэх, цаашид орлого олох боломж эрэлхийлэхийг үүрэг болголоо.


“Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” ОНӨТҮГ нь Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэн ,аж ахуйн нэгж байгууллагад  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг. Тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр Тэргүүлэгчид өвлийн улиралд хүлэмжээ ашиглаж нарийн ногоо, ургамал тариалж, өөрсдийн орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ.












Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх