Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн III хуралдаанаар 2021-2024 онд хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөрийг
Улсын хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэг нэгжид дунджаар 554 өрх, 1985 хүн ам ноогдож байгаа бол Орхон аймгийн нэг багт дунджаар 1150 өрх, 4200 хүн ам ноогдож байгаа нь улсын дунджаас 2.2 дахин их үзүүлэлт байгаа юм. Мөн Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 8000 орчим болж байгаа учраас эдгээр иргэдэд анхан шатны үйлчилгээг үзүүлэх багийн ажлын албаны албан хаагчдын чадваржуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай байгаа ажээ.
Мөн судалгаагаар багийн ажлын албаар үйлчлүүлж байгаа иргэдийн 40 гаруй хувь нь оршин суугаа газрын тодорхойлолт авдаг бөгөөд багийн ажлын албанаас иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулахад анхаарч хөтөлбөрт тусгасан гэдгийг АЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хэллээ.
Дашрамд дурдахад, Багийн хөгжлийн дэмжих хөтөлбөрийг 2017 онд АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хөтөлбөрийн биелэлт 95%-тай байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх