Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо


Image

Эрх зүй нутгийн удирдлагын хорооны хурал өнөөдөр боллоо. Хорооны хуралд АЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн  2016-2020 оны хэрэгжилт, Орон нутгийн өмчийн газраас орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааны тайланг танилцуулж хорооны гишүүдийн санал, дүгнэлтийг авлаа. Тус хорооны гишүүд төрийн байгууллагын уялдаа, холбоог сайжруулах, төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа, менежментийг сайжруулах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Мөн ирэх сард хуралдах эрх зүйн нутгийн удирдлагын хорооны хурлаар Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Жендерийн эрх, тэгш байдлыг хангах аймгийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж, санал дүгнэлт танилцуулахаар боллоо.

Мөн  тус хорооны хурлаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Хэлэлцүүлэгт Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс,  Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга, Аймгийн ИТХ-ын үе үеийн дарга нар, нарийн бичгийн дарга, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд, Нам, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.

Иргэд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр нутгийн удирдлагын ордны гурван давхар 312 тоотод өгөх, мөн orkhonith33@gmail.com хаягаар ирүүлэх боломжтой юм.

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх