Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо


Image

          Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо энэ сарын 20-нд хуралдаж 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Тус хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй, хорооны даргаар Төлөөлөгч Д.Энхзориг ажиллаж байна. Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо нь үйл ажиллагааны  үндсэн чиглэлийнхээ дагуу сар бүр нэг чиглэлийг сонгон, хорооны гишүүдэд хуваарилан тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан юм. Тодруулбал,  

  • Аймгийн эдийн засгийн хөгжлийн үндсэн үзүүлэлт
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт эрүүл, ахуй, ариун цэвэр, аюулгүй байдал
  • Хөрөнгө оруулалтын бодлого
  • Үйлдвэрлэл технологийн парк
  • Хангайн бүсийн хамтын ажиллагаа
  • Эдийн засгийн гадаад харилцаа
  • Дотоод үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих
  • Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах
  • Техник, технологийн шинэчлэл
  • Хүн амын хүнсний хангамж
  • Иргэд, оршин суугчдын амьдралын чанарын асуудал
  • Хариуцсан салбарын судалгаа хяналт, шинжилгээ, үнэлгээ зэрэг чиглэл тус бүрт тодорхой ажил зохион байгуулна.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх