Мэдээ, мэдээлэл


Image

           Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны II хуралдаан цахимаар болж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг 2020 онд хэрэгжүүлсэн ажлын тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, шагналд тодорхойлох тухай, хугацаа сунгах тухай асуудлуудыг хэлэлцлээ. 
1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг 2020 онд гурван зорилтын хүрээнд найман арга хэмжээтэйгээр орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Урологи Андрологийн кабинет байгуулсныг Засгийн газрын дэргэдэх Жендэрийн үндэсний хорооноос сайн туршлага болгон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр болжээ. Тус кабинетаар 1576 иргэн үйлчлүүлж андрологийн эмчийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авснаас урьдчилан сэргийлэх үзлэгт 127 хүнийг хамруулж, өвчтөн илгээх хуудсаар 16 хүнийг хэвтүүлэн эмчилж, 12 иргэнийг дээд шатны эмнэлэгт шилжүүлсэн байна.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд иргэд олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, улс төр, эдийн засаг, нийгэм соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлжээ. 
2. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн хэмжээнд 6 зорилт 25 арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллажээ.  Тус хөтөлбөрийн хүрээнд шударга, хариуцлагатай, ил тол нийтийн албыг бэхжүүлэх, замаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролыг дээдлэн мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилт хамгийн өндөр буюу 97 хувийн биелэлттэй байгаа аж.  Мөн төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон ажлууд хөтөлбөрт багтан хэрэгжжээ. 
  Мөн АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 76 иргэнийг төрийн дээд шагналд тодорхойлон холбогдох материалыг Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжилж, гурван сүм, нэг хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгалаа.
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх