Мэдээ, мэдээлэл


Image

         18-р цэцэрлэгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг 2018 оны 07 сараас “Бодь хангай” ХХК улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн. 2020 оны 9-р сард ашиглалтанд орсон бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

          Өргөтгөл баригдсанаар тус цэцэрлэг нь 10 бүлэгт 250 хүүхдийн хүчин чадалтай болж, Баянбулаг, Булаг, Цагаанчулуут багийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна. Уг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орсноор шинээр  найман ажлын байр бий болж байна. .

              2020-2021 оны хичээлийн жилд 18 дугаар цэцэрлэгт хамран сурах тойргын 78 хүүхэд шинээр элсэж, 9 бүлэгт 270 хүүхэд суралцаж байна.  Орхон аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 9000 гаруй хүүхэд байдаг бөгөөд 93% нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.   

 

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх