Мэдээ, мэдээлэл


Image

          Орхон аймгийн Баянбулаг багийн 27-р цэцэрлэгийг улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Хялганат нуга” ХХК барьж, ашиглалтанд орууллаа. Тус цэцэрлэгийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч санхүүжилт зогссон шалтгаанаар ашиглалтад оролгүй долоон жил болсон юм. 

          Тус цэцэрлэг ашиглалтад орсноор Баянбулаг багийн 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын эзэмших боломжтой болсон бөгөөд  30 гаруй ажлын байр шинээр бий боллоо. Мөн уг цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн өмнөх боловсролын байгууллага бөгөөд хоёр ангид 30 хүүхдийг хүлээн авах боломжтой юм. 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр хүлээн авах бөгөөд эрүүл мэнд,сэргээн засах үйлчилгээг давхар үзүүүлнэ.  

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх