Нийгмийн хөгжлийн хороо


Image

           Нийгмийн хөгжлийн хороо ээлжит хуралдаанаа хийж 2021 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Тус хороо ирэх онд 20 төрлийн ажил хийхээр төлөвлөн гурван чиглэлд төвлөрч ажиллахаар боллоо.

     Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн тохижилт, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулахад түлхүү анхаарахаар төлөвлөгөөндөө тусгажээ. Мөн энэ сарын сүүлээр АЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн үйл ажиллагаа, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа нийгмийн хамгааллын чиглэлээрх төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, мэдээлэл авахаар болсон юм. 

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх