Мэдээ, мэдээлэл


Image

          Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Орхон аймагт бүртгэлтэй Ардын Их Хурлын депутат Д.Адъяа, Д.Цэен-Ойдов, Д.Рэнцэннацаг, Л.Баяндалай, С.Ёндонжамц нарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүнийг төлөөлөн хурлын дарга Д.Мөнхбат, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга н.Алтантөгс, аймгийн Засаг дарга С.Батжаргал нар хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзаж, зөвлөмж, сургаалыг сонслоо. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт Ардын Их хурлын долоон депутат амьдарч байна. Депутатуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын найм дах удаагийн сонгуулиар бүрэлдсэн бүрэн эрхийн төлөөлөгчдийг танилцуулж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэлээ.

Мөн Ардын Их хурлын депутатууд өөрсдийн санал, хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд гэр хорооллын, алслагдан багт орон сууц барих, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, оновчтой бүтээн байгуулалт хийх зэрэг саналыг хэлж байлаа. 

Цаашид Ардын Их Хурлын депутатуудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд урилгаар оролцуулж, танилцуулах, Үндсэн хууль, Эрдэнэт хотын түүхэн дурсгалт өдрүүдийн тухай орон нутгийн онцлогийг тусгасан хичээлийн хөтөлбөрийг боловсруулан ахлах ангийнханд нэгдсэн журмаар заах зэрэг ажлыг зохион байгуулах гэж байгаагаа АИТХ-ын дарга Д.Мөнхбат хэллээ.  

          Дашрамд дурдахад, Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хуралдаж Үндсэн хуулийн төслийн үг, үсэг, цэг, таслал, нэр томьёо бүрийн төлөө чөлөөтэй мэтгэлцэж Ардчилсан үндсэн хуулийг баталсан юм

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх