Мэдээ, мэдээлэл


Image

  Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны нэгдүгээр хуралдаанаар Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Шинээр батлагдсан зөвлөлийн анхны хурал цахимаар болж, бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга, орлогч даргаар Аймгийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар  Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хүний нөөц, иргэний оролцоо хариуцсан ахлах ажилтан, гишүүдээр Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шинжилгээний албаны дарга Аймгийн Ерөнхий Прокурор, Цагдаагийн газрын дарга, Тагнуулын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Гаалийн газрын дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, Жаргалант сумын ИТХ-ын дарга, Зэвсэгт хүчний 186-р ангийн захирагч, Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга,  “Гал голомт” хөдөлгөөний Орхон аймгийн салбарын хүрээний тэргүүн нар ажиллах бөгөөд энэ сарын 18-ны өдөр хуралдаж, 2021 оны төлөвлөгөөгөө батлах юм.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх