Мэдээ, мэдээлэл


Image

        Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон бусад албаны хүмүүс, цэргийн хүндэт харуул угтан авлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийн эхчүүдэд "Эхийн алдар" I, II одон гардуулах арга хэмжээ Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. "Эхийн алдар" I, II одонгоор Орхон аймаг, Эрдэнэ хотын 265 эх шагнагдлаа.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 186-р анги, "Хөх ган"ХК-ийн Гангийн үйлдвэр, "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Уурхайчин соёлын ордны их танхимд Орхон аймгийн иргэдтэй уулзах юм.
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх