Мэдээ, мэдээлэл


Image

 Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
1. Эрдэнэт хотын болон хөдөө аж ахуйн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай
2. Аймгийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын тухай, 
3. Хугацаа сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
       Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн №31 тоот тогтоолоор 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг 40 нэр төрлийн ажил хийгдэхээр баталсан. Үүнээс бүрэн хэрэгжсэн 4 ажил, хэрэгжиж буй 30 ажил, хугацаа болоогүй болон ажил удаашралтай 6 ажил байгаа бөгөөд төлөвлөгөөний биелэлт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. 
         Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах 36 заалт бүхий ажлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 55-р тогтоолоор баталсан. Төлөвлөгөөнд мал аж ахуйн чиглэлээр 16, мал эмнэлэгийн чиглэлээр 4, газар тариалангийн чиглэлээр 14, хүнсний чиглэлээр 2 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Мал аж ахуйн чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээ 68.5 хувь, мал эмнэлэгийн төлөвлөгөөт арга хэмжээний биелэлт 77.5 хувь, хүнсний чиглэлийн арга хэмжээний биелэлт 30 хувь, газар тариалангийн арга хэмжээний биелэлт 68.1 хувьтай байгаа аж. Энэ онд 4371 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд улаанбуудай 3500 га, төмс 343 га, хүнсний ногоо 313 га, тэжээлийн ургамал 200 га, жимс жимсгэнэ 15 га талбайд тариалж, буудай 5600 тн, төмс 4111 тн, хүнсний ногоо 3753 тн, тэжээлийн ургамал 400тн, жимс жимсгэнэ 10 тонн ургац тус тус хураан авахаар төлөвлөсөн байна. 
        Мөн аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журмын дагуу үйл ажиллагаа явуулах, хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн 3 сүмийн үйл ажиллагаа явуулах хугацааг 1 жилээр тус тус сунгалаа.   
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх