Мэдээ, мэдээлэл


Image

          Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд хүчит 128 бөх зодоглосноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Аварга" спорт хорооны бөх аймгийн харцага Ө.Батзул 8 давж түрүүлэн аймгийн арслан цолны болзлыг хангалаа. Түүнтэй үзүүр түрүү булаалдахаар Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Цагдаагийн Ерөнхий газрын "Хүч" спорт хорооны бөх аймгийн арслан Б.Гантөмөр үлдэж үзүүрлэлээ. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн начин Б.Мөнхбат, Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй нар шөвгөрч наадамчин олноо цэнгүүллээ. 
 
 
 
 
 
 
 
 
 
        Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат Э.Даваасүрэнгийн сартай хүрэн азарга түрүүллээ. Хурдан соёолонгийн уралдаанд Ө.Батцэрэнгийн ягаан соёолон түрүүлсэн бол хурдан хязаалангийн уралдаанд Ц.Ариунбаярын хүрэн халзан хязаалан түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгалаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх