Мэдээ, мэдээлэл


Image

      Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө батлах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
 
 
 
 
   Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах, мал эмнэлэгийн ажил үйлчилгээний, газар тариалангийн бэлтгэл хангах, хүнсний гэсэн 4 чиглэлээр 36 арга хэмжээ, гүйцэтгэх ажлыг төлөвлөгөөнд тусгажээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэнээр Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, явцын талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнахыг аймгийн Засаг даргад даалгалаа.  
 
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх