ГХУСАЗЗ


Image

          Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, WFF хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилго бүхий "Ногоон дуу хоолой" сарын аян "ТАНЫ ДУУ ХООЛОЙ БАЙГАЛИЙГ ХАМГААЛЖ ЧАДНА" уриан дор явагдаж байна. Уг нэгдсэн арга хэмжээ нь улсын хэмжээнд 2019.04.15-2019.05.15-ны хооронд үргэлжлэх юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай зохисгүй нөлөөллөөс шалтгаалан байгаль орчин доройтон бохирдох, байгалийн баялаг, ан амьтан, ургамлын  нөөц зарим газар нутагт хомсдох, устаж үгүй болох, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаад улсад гаргах, цөмийн болон химийн цацраг идэвхит хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах үйлдлүүд улирлын чанартай нэмэгдэх хандлагатай байгаа учир дээрхи аяныг зохион байгуулж байгаа юм. 
          Монгол улсад сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1578 бүртгэгдэж, илрүүлэлт 65.3 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 1370 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагад 24.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөгийг буюу 65.3 хувийг нөхөн төлүүлж, 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж ажилласан байна.    

 

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх