ГХУСАЗЗ


Image

          Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн Хөгжлийн Банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээллэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр бичил тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
          Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр нь төсөл дэвшүүлж оролцоно. Нийт 30 төслийг шалгаруулж тус бүр 5000 ам. доллар хүртэлх санхүүжилтийг олгоно.
Дараах чиглэлээр төсөл сонгон шалгаруулж, санхүүжилт олгоно.
Үүнд:
o Хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах;
o Хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны нөхцөл байдал, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй, аюулгүй орчныг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;
o Жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээллэх чиглэлээр орон нутгийн иргэд, эцэг эх, хүүхэд залуучуудыг татан оролцуулах.
 
           Бичил тэтгэлэг олгох төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага болон бусад мэдээллийг доорх цахим холбоосноос авна уу. http://mojha.gov.mn/wp-content/uploads/2020/03/bichil-tetgeleg-olgoh-juram.pdf
Сонирхсон баг/байгууллага 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагаас өмнө Бичил тэтгэлэг олгох төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журамд заасан баримт бичгийг бүрдүүлэн, төслийг харьяалах орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд битүүмжлэн хүргүүлнэ. Хугацаа хоцорсон, дутуу ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Холбоо барих: Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Тунгалаг.
Утас: 94351009
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх