Мэдээ, мэдээлэл


Image

             Коронавирус буюу “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлалаа. 
       Хандивыг Орхон аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг аймгийн Онцгой комиссийн дарга Д.Батлутад гардуулан өглөө. Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй Коронавирус буюу “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж буй аймгийн Онцгой комиссын хамт олонд ард иргэд, албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийллээ. 
 
 
 

Сэтгэгдэл (1)

  • Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл үлдээх