ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ


Image

          Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах комиссоос цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий "Иргэний зөвлөл"-ийн гишүүнд нэр дэвших сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалгаруулах журмын дагуу материалаа ирүүлж, шаардлага хангасан дараах нэр дэвшигчдэд ИРГЭН ТА энэхүү цахим http://orkhon.khural.mn/polls холбоосоор нэвтрэн саналаа өгнө үү. 2020 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 18:00 цаг хүртэл санал авна. 

 

 

 

          Хүүхэнхүүгийн БАТ-ЭРДЭНЭ. 1983 онд төрсөн. Эрэгтэй. 2001 онд Монгол Улсын Технологийн Их Сургуулийг нефть, хийн инженер мэргэжлээр төгссөн. 2009 онд Удирдлагын академи сургуулийг Төрийн удирдлага менежер мэргэжлээр төгссөн. 2006-2007 онд “Эрдэнэт хивс” ХХК-ын Ээрэх цехэд засварчин, 2009-2010 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний бие төлөөлөгч, 2011-2015 онд "МИД" төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, 2017 оноос аймгийн ИТХ-ын Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Цэрэндоржийн ДЭМЧИГЖАВ. 1958 онд төрсөн. Эрэгтэй. 1981 онд ХААДС-ийг Мал зүйч мэргэжлээр төгссөн. 2010 онд ХААИС-ийг Мэргэшсэн мал зүйчээр төгссөн. 1981-1982 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таванжин нэгдэлд ерөнхий мал зүйчээр, 1982-1984 онд 186 ангид ахлах байцаагч, 1984-1987 онд Эрдэнэт хот Баян-Өндөр хороонд орлогч даргаар, 1987-1995 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК ХАА цехэд бригадын даргаар, 1995-2007 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК НБЗаводад гахайн цогцолборт хэсгийн ахлагчаар, 2008-2010 онд Орхон аймаг Баян-Өндөр сум ЗДТГ-т багийн зохион байгуулагчаар, 2010-2018 онд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын ХАА-ын тасагт мэргэжилтэнээр ажиллаж байсан. Тэтгэвэрт.

 

Энхбаярын МӨНХЖАРГАЛ. 1976 онд төрсөн. Эмэгтэй, 1994 онд МУИС-ийн ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005-2011 онд Орхон аймгийн Сум дундын шүүхэд шүүгчийн туслахаар, 2017 оноос аймгийн ИТХ-ын Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

Намнангийн НАСАНБАЯР. 1965 онд төрсөн. Эрэгтэй. 1983 онд ХҮ-н техниккумыг эд шалгагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Цагдаагийн Дээд Сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, Удирдлагын академи сургуулийг Удирдлагын менежерээр тус тус төгссөн. 1985-1993 онд МИАТ-ын ЦС ангид сэргийлэгч, 1993-1999 онд Архангай аймгийн Цагдаагийн Хэлтэст хэсгийн төлөөлөгч, 1999-2001 онд  Архангай аймгийн Цагдаагийн Хэлтэст эрүүгийн төлөөлөгч, 2001-2008 онд Архангай аймгийн Цагдаагийн Хэлтэст ХЖТ-гийн дарга, 2008-2009 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт ХЖТ-гийн дарга, 2009-2010 онд Улаанбаатар хот НЦТ ХЖ-ийн хэлтэст, хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, 2010-2015 онд Орхон аймгийн Цагдаагийн Газрын ЗАА-н аж ахуйн офицер. Тэтгэвэрт.

 

Бат-Очирийн ЦЭЦГЭЭ. 1972 онд төрсөн. Эмэгтэй. 2016 онд ХНХДС-ийг Хүний нөөцийн менежмент мэргэжлээр төгссөн. 1999-2016 онд Хот тохижуулах газарт гэрээ эрхийн байцаагчаар, 2016 оноос “Натурал текстайл групп” ХХК-д ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байна.

 

Цэрэнжамцын ЭНХТӨР. 1958 онд төрсөн. Эрэгтэй. 1980 онд ЦЕДС-ийг Артиллер ашиглалтын инженер, 1989 онд Удирдлагын академи сургуулийг Төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. 1980-1982 онд Ардын армийн 207-р ангид салаан захирагч, 1982-1986 онд ЦНДС-д курсийн захирагч, 1986-1989 онд Ардын армийн 216 ангид Батарейн захирагч, Штабын дарга, 1989-1993 онд Эрдэнэт хотын Найрамдал хорооны АДХГЗ-ны Орлогч дарга, 1994-2002 онд Эрдэнэт Концерины “Бүтээл” компанид хөдөлмөр хамгааллын инженер, 2002-2007 онд ХХҮХ-т жижүүр, 2007-2019 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэтгэвэрт.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх