Мэдээ, мэдээлэл


Image

           Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас олон улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийнхаа ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон Засаг дарга Д.Батлут үг хэлсэн юм. 
      Аймгийн ИТХ, ЗДТГ-аас ахмадуудынхаа эрүүл мэнд, боловсрол, амралт чөлөөт цаг, хөдөлмөр эрхлэлтэд нь чиглэсэн “Ач санах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж 2017 оноос хойш 300 гаруй ахмадыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, зөвлөн туслах үйлчилгээ, нийгмийн халамж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 300 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 100 гаруй ахмадыг Засгийн газрын болон аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагналаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх