Мэдээ, мэдээлэл


Image

        Орхон аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Багш нарын бага хурал”-ыг зохион байгууллаа. Бага хурлын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилдээ илүү их амжилттай ажиллахыг нийт багш нартаа хүсэн арга хэмжээг нээж үг хэллээ. Мөн тус бага хуралд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, сургуулийн өмнөх боловсрол болон  ЕБС-ын захирал, эрхлэгч багш нар оролцсон юм. 
             2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт 9437 хүүхэд байгаагаас 8658 хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 10, нийт 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 2400 гаруй сурагч элсэх ба төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 21000 орчим сурагч суралцах аж. 
 
 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх