Мэдээ, мэдээлэл


Image

        Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XIV хуралдааныг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.   
     Хуралдаанаар: 
1. Санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай
2. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 
3. Даваат, Уртын гол, Яргуйт багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 
4. Аймгийн 2019 оны төсвийн зарим зардал болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтанд нэршил өөрчлөх тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ. 
 
 
  
 
        Орхон аймгийн Санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай асуудлыг Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Нармандах, Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг нар хуралдаанд танилцууллаа. Дээрхи асуудлаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэнээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдаанаар Санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай, Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 
       Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Даваат, Уртын гол, Яргуйт багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон танилцуулсан. Дээрхи багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудалтай холбогдуулан Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн орон нутгийн захиалгаар “Нарт Дизайн”ХХК-ийн боловсруулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Даваат, Уртын гол багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Ээлжит XIV  хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангуулан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх