Мэдээ, мэдээлэл


Image

            Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар:

1. Ээлжит XIV хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай, 
        1.1.  Санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай,
        1.2.  Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай,
      1.3. Даваат, Уртын гол, Яргуйт багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,

2. Илтгэл илтгэгчийг батлах тухай, 
3. Аймгийн “Хүндэт иргэн”-ээр шалгаруулах тухай
4. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.  

         Санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай, Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Даваат, Уртын гол, Яргуйт багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудын бэлтгэл хангасан дүнг хэлэлцэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдах Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. 

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэн Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан 3 иргэнийг “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналаар шагнах шийдвэр гаргалаа. Хүндэт иргэдийн шагналыг Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмаар гардуулан өгөх юм. 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх