ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ


Image

 АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР


   Иргэний зөвлөл нь 2018 ны эхээр Зөвлөлийн даргаар Г.Эрдэнэбилэг, гишүүн Б.Цэцгээ, Н.Даринчулуун, Х.Бат-Эрдэнэ, Э.Мөнхжаргал нарын бүрэлдхүүнтэй ажилласан ба Иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн №1 тогтоолоор Г.Эрдэнэбилэг, Н.Даринчулуун нарын ажиллах хуулийн хугацаа дууссан тул чөлөөлсөн байна.

     2018 оны 2 дугаар сараас нөхөн сонгуулийн санал асуулгыг аймгийн хэмжээнд цахим болон багуудын Иргэдийн Нийтийн хурлаар дамжуулан санал асуулга хэлбэрээр  нийт 4 иргэн нэр дэвшүүлэн өрсөлдөж шинээр гишүүн З.Баттулга, Т.Батзориг нарыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар томилон бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах болсон.
     Иргэний зөвлөлийн даргын ажлыг Б.Цэцгээ гүйцэтгэж байгаад 2018 оны 6 дугаараас Б.Цэцгээ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч бүх гишүүдийн ээлжит хурлаар Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.9 дэх хэсгийг үндэслэн нууц санал хураалт явуулж З.Баттулгыг сонгосон.

    Иргэний зөвлөл 2018 оны 2 дугаар сарын ээлжит 2 дугаар хуралдаанаараа 2018 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан нийт 13 ажил төлөвлөн Зөвлөлийн эхний хуралдаанаар хэлэлцэн баталж мөрдөн ажилласан байна. Төлөвлсөн ажлаас 12 бүрэн биелж, нэг асуудал 20-25%-ийн биелэлтэй  байна. Иргэний зөвлөл тайлангийн хугацаанд ээлжит 16 удаа хуралдсан ба ээлжит бус хуралдаан 10 удаа хийж цаг үеийн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгуулагад 39 албан тоот хүргүүлсэн. 2018 онд Иргэний зөвлөл нь 14 сая төгрөгний төсөвтэй ажилласан бөгөөд үүнээс 12 сая төгрөг нь гишүүдийн урамшуулалд, бензин шатхуунд 480.000 төгрөг, УБ хот Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах судлахад 500.000 төгрөг, бусдыг нь цахилгаан, дулааны төлбөр, бичиг хэргийн зардалд зарцуулсан байна. 

ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЛААР

Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.6.1 дэх хэсэг, Иргэний зөвлөлийн дүрмийн 5.1.1-ийг үндэслэн Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны болон 2018 оны эхний хагас жилийн  үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсож санал дүгнэлт өглөө. Тайланг хэлэлцэж сонсоход Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд эрүүгийн тасгийн дарга цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбат, Захиргаа удирдлагын тасгийн дарга цагдаагийн хурандаа Д.Мөнхбат бүх тасаг албадын дарга нар ахлах нягтлан бодогч цагдаагийн ахмад Б.Батнайрамдал, болон гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, олон нийтийн цагдаа нарыг хариуцсан ахлах байцаагч нар оролцлоо.

 

2018 оны эхний хагас жилийн тайланг сонсоход эхний хагас жилийн байдлаар хулгайн гэмт хэргийн илрүүлэлт улсын дунджаас өндөр байгаа нь сайшаалтай хэрэг боловч хүүхэд залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг,архидан согтуурах явдал өсөж байгаа ажилгүйчүүд их байгаа,  зэрэг асуудлууд түгшүүр төрүүлж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд  орон нутгийн удирдлага, нийт багууд, ард иргэд, эцэг эх , сургууль багш нарын оролцоог сайжруулах ажлыг хамтран зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ.

Мөн олон нийтийн цагдаа нарын хувцасны норм хугацаа дуусан сүүлийн 2 жил хангалт аваагүй байгааг орон нутгийн төсөв хэлэлцэхэд асуудал оруулах зэрэг саналуудыг судлан тооцоо судалгааг холбогдох албадаар гаргуулж нэгтгэн аймаг орон удирдлага танилцуулж шийдвэрлүүлэхийг Цагдаагийн газрын  удирлагад зөвлөсөн.

2018 оны 2 дугаар улиралд Иргэний зөвлөлийн гишүүд аймгийн төвийн 21 багаас 15 багийн 372 иргэдтэй уулзан Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг сурталчилж, өөрсдийн боловсруулсан санал асуулгын хуудсаар Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын харилцааны нөхцөл байдлын талаар судлав.

Иргэний зөвлөлөө сурталчлах хөдөлгөөнт самбар хийлгэж нэг цэгийн үйлчилгээний төвлөрсөн 3 байранд байршуулахад бэлэн болголоо.

Төвийн 7 багийн Цагдаагийн хэсгийн байруудаар орж ажил байдал, орчин нөхцөлтэй танилцлаа. Зэст, Оюут, Хүрэнбулаг, Уурхайчин багийн Цагдаагийн хэсгүүд орон сууцны байрны “0” өрөөнд байрладаг бөгөөд хэсгийн байцаагч нар өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан засвар тохижилт хийсэн байна. Согоот, Бүрэнбүст багийн Цагдаагийн хэсгүүд өөрийн гэсэн байргүй  багийн болон хөдөлгөөнт эргүүлийн байранд ажлаа явуулж байна.

Хорооллын цагдаагийн хэсгийн байр нь засвар хийсэн, зай талбайн хувьд боломжийн боловч Цагдаагийн алба хаагчид дуудлагаар явах зам хол машины шатахуун хүрэлцдэггүй гэсэн хүндрэлтэй асуудлаа танилцуулж байлаа.

Эрдэнэ, Их залуу багийн Цагдаагийн кабонууд байрлалын хувьд иргэдэд ойр боловч дулааны асуудлыг шийдээгүйн улмаас өвлийн улиралд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх боломжгүй байна.

Иргэний зөвлөл энэ хугацаанд Цагдаагийн байгууллагын ажилтны үйл ажиллагаа, сахилга, ёс зүйтэй холбоотой асуудлыг Цагдаагиийн газрын 2018 оны эхний хагас жилийн тайлангаас үзэхэд 13 өргөдөл, гомдол ирүүлснээс 6 гомдол, мэдээлэл үнэн болох нь тогтоогдож сахилгын арга хэмжээ авагджээ.

Иргэний зөвлөлийн шугамаар бид багуудаар явж санал, асуулга авахад Цагдаагийн байгууллагын ажилтны ёс зүй, харьцаа, ажлын  хариуцлагатай  холбогдолтой хууль хяналтын байгууллага /прокурор/, эсвэл Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналтын хэлтэст өгч шалгуулах, гомдол мэдээлэл ирээгүй. Харин иргэн Ч. Ганбат Булган аймаг дахь цагдаагийн газрын цагдаа цагдаагийн дэд ахлагч Шинэбаатартай холбоотой асуудлыг харъяаллын дагуу Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсэн.

 Иргэн Д.Дэмбэрэлням, Ж.Оюунтунгалаг нарын Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ажилтнуудтай холбогдолтой гаргасан гомдлыг Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулахад Ж.Оюунтунгалагийн өргөдлийн дагуу албаны шалгалт явуулж Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Хишигболдын цолыг бууруулж, тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа М.Баттулгад “сануулах” сахилгын шийтгэл тус тус оногдуулж хариу ирүүлснийг иргэн Ж.Оюунтунгалагт бичгээр мэдэгдсэн.

Аймгийн ИТХ-ын даргын дэмжлэгтэйгээр Иргэний зөвлөлийн гишүүд Нийслэлийн болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа , ажлын туршлагатай танилцаж, Дархан-Уул аймагт болсон Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Иргэний зөвлөлийн нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон нь бидний цаашид ажиллах урам зоригийг сэргээж өглөө.

Цаашид Иргэний зөвлөл иргэдтэй ойр, тэдний санал хүсэлтийг өргөнөөр авч ажиллах, түүнийг үндэслэн Цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих боломжийг сайжруулахын тулд ИТХ-ын тэргүүлэгчид та бүхнээс доорхи асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье.

1.    Одоогийн байрлаж байгаа “Баян-Өндөр” соёлын төвийн байр нь гэр хорооллын гудамжинд далд газар байрлалтай, иргэд тэр болгон мэддэггүй, 2019 оны хавар актлагдаж  шинэ соёлын төв баригдах шийдвэр гарсан зэргийг үндэслэн иргэдтэй ойр байж, богино хугацаанд мэдээлэл солилцох боломжтой газар байрны асуудлыг шийдвэрлэх

2.    Иргэний зөвлөл 2015 онд байгууллагдсан цагаасаа хойш тоног, төхөөрөмжөөр хангаж өгөхийг удааа дараа хүссэн боловч ямар нэг байдлаар шийдвэрлээгүй байна. Энэ хугацаанд бид дотоод бичиг хэрэг, тайлан, төлөвлөгөөгөө бусдын тоног төхөөрөмж гуйх маягаар гүйцэтгэж ирлээ. Иймд эхний ээлжинд иж бүрэн компьютер, принтер шаардлагатай байна

3.    Иргэний зөвлөл Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.8 дахь хэсэгт заасны дагуу чиг үүрэгтэй хамаарах асуудлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүй дотоод хэргийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд санал зөвлөмж хүргүүлэх эрхтэй болохыг заасан.Гэтэл ямар нэг байдлаар иргэд, аж ахуйн нэгж, хуульд заасан төрийн байгууллагуудад хандаж албан бичиг хүргүүлэхэд албан ёсны дардас тэмдэг байхгүй байгаа нь Иргэний зөвлөлийн даргын гарын үсэг баталгааждаггүй тул уг албан бичгийн эрх зүйн чадамжийг алдагдуулж байна. Булган, Дархан-Уул аймгуудын жишгээр дардас, тэмдэгтэй болоход дэмжлэг үзүүлэх.

                     

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх