Мэдээ, мэдээлэл


Image

         Өнөөдөр буюу зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханыг тахих ёслол боллоо. Тахилгын ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын дарга, захиралууд болон Орхон аймгийн иргэд оролцлоо. Тахилгын ёслолыг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хийдүүд аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Тахилгын ёслолын үеэр Баян-Өндөр хайрханы шүтээн дүр, судрыг бурхны шашны байгууллагаар бүтээлгэснээ залж, лам хуврагууд ном хурж 8 тахил, 7 эрдэнийг залан 4 зүг, 8 зовхист сум харван, аргамаг хүлэг сэтэрлэх зэрэг зан үйл үйлдсэн.
             Баян-Өндөр хайрхан нь өвөр талдаа Эрдэнэт уул, ард талдаа Хүрэнбургастайн нуруу, баруун, зүүн талдаа Их, Бага залуу, Баянцагаан, Даваатын уулсаар хүрээлүүлэн, Тал булаг, Зуны гол, Цагаанчулуут, Чингэл зэрэг урсгал тунгалаг гол, өвс ургамал жигдэрсэн олон зууныг өртөөлөн ирсэн шүтээн уул юм. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх