Мэдээ, мэдээлэл


Image

        Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VI хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, Нэршил өөрчлөх тухай, Аймгийн 2019-2020 оны хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөр батлах тухай, Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай, Шагналд тодорхойлох тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
         Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр болж хугацааг хойшлууллаа. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан Нэршил өөрчлөх тухай, Аймгийн 2019-2020 оны хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 
 
 
 
 
     
          “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр Орхон аймгийн иргэдийн эрмэлзэх  үнэт зүйлийг  иргэн бүр мэддэг болох, Нийгмийн ёс зүйг дээдэлсэн, өөрийн хотын үнэт зүйлсээр бахархдаг, ухамсарт зан үйлийг эрхэмлэдэг үзэл хандлага нэмэгдсэн байх, Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагын талаарх иргэдийн ойлголт нэмэгдэж, хандлагад эерэг өөрчлөлт гарсан байх, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэд болон  соёлч боловсон үйлчилгээтэй байгууллагын талаарх олон нийтийн сэтгэл ханамж дээшилсэн байх, Эрүүл, аюулгүй, орчин үеийн “Цэвэр хот”-ыг бий болгох  үйлсэд бүх нийтийн оролцоо, санаачилга нэмэгдсэн байх зэргийг хөтөлбөрт тусгажээ. Энэхүү нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл болоод дэд хөтөлбөрийн зорилго зорилт, гарах үр дүнгийн талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж санал хэлсэнээр “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган батлуулж, биелэлтийн явц, үр дүнг жил бүрийн 3 дугаар сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг аймгийн Засаг дарга даалгасан юм.
 
 
 
 
 
 
       Мөн Эрдэнэт хотын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө, Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулж, явцын талаар 2019 оны 08 дугаар сард багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг үүрэг болголоо. 
        С
үм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай, Шагналд тодорхойлох тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх