ГХУСАЗЗ


Image

           Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдийн оролцоо, эцэг эх, багш нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч 2019” тэмцээнийг аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь сургууль, гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн сэргийлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүд харилцан бие биенээсээ туршлага судлах зэрэг олон талын ач холбогдолтой тэмцээн юм. “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Тунгалаг, аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаяр, аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Мөнхзул нар шүүн явууллаа. “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль тэргүүн байрт шалгарсан бол 3 дугаар сургууль дэд байр, 18 дугаар сургуулийн баг хамт олон гуравдугаар байрт шалгарсан юм. 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх