Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо


Image

    Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны төлөвлөгөөт ажлын дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн болон зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийн явц байдалтай танилцах ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хурлын бага танхимд мэдээлэл хийлээ.   

 Дээрхи хуулиудын хэрэгжилтийн явц байдлын талаарх мэдээлэлд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн В.Адъяа, Г.Эрдэнэбат, Ц.Алтаншагай, И.Баасанжав, Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Энх-Ертөнц болон албаны хүмүүс оролцлоо. 

 

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх